СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын мөс цөмөрсний улмаас бага оврын ачааны автомашин усанд суужээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын мөс цөмөрсний улмаас бага оврын ачааны автомашин усанд суужээ

Увс аймгийн Давст сумын “Торхилго”-ын голын мөс цөмөрч бага оврын ачааны автомашин усанд суусан дуудлагаар өчигдөр буюу 8-нд тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, ачааны автомашиныг татан гаргасан талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

Мөн энэ мэт голын мөсөн дээгүүр зорчсоноос эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол гарч байгаа тул мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа.