Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр,Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11-16 градус, говийн бус нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2+3 градус дулаан, бусад нутгаар -3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -11-13 градус хүйтэн байна.