"ОХУ-ын шахмал түлшийг Төв аймагт хэрэглээнд нэвтрүүлнэ" гэж МҮОНТ-ээр мэдээлжээ

"ОХУ-ын шахмал түлшийг Төв аймагт хэрэглээнд нэвтрүүлнэ" гэж МҮОНТ-ээр мэдээлжээ

ОХУ-ын Братск хотод үйлдвэрлэсэн байгалийн гаралтай шахмал түлшийг Төв аймагт хэрэглээнд нэвтрүүлэхээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улс, ОХУ-ын талууд уулзан харилцан санал солилцсон талаар МҮОНТ-ээр мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод шилмүүст модны үртсийг өндөр технологиор нягтаршуулан шахмал түлш гарган авсан аж. Тухайн түлшний найрлагад нарс, шинэс үртэс орсон тул байгальд ээлтэй, хурц үнэргүй, оч үсэрдэггүй, утаа, хөө тортоггүй, угаарын хий ялгаруулдаггүй гэж Оросын тал мэдээлжээ. Мөн нэг тонн түлшийг нэг метр квадратад хадгалах боломжтой, зай бага эзэлдэг, хог хаягдал, үнс үүсгэдэггүй олон давуу талтай гэжээ.

ҮЗЭХ: