"Энэ сарын 14, 15-нд цасан шуурганы аюулт үзэгдэл болно" гэж ЦУОШГ-аас анхаарууллаа

"Энэ сарын 14, 15-нд цасан шуурганы аюулт үзэгдэл болно" гэж ЦУОШГ-аас анхаарууллаа

Өнгөрөгч сард агаарын температур өмнөх жилээс 4.7 градусаар, олон жилийн дунджаас 3.8 градусаар дулаан байжээ. 1940 оноос хойших хур тунадас багатай 13 дахь аравдугаар сар болж өнгөрсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас "Арваннэгдүгээр сарын 3-5-нд их цас орж, шууран, аюултай үзэгдэл болсон. Ихэнх нутгаар 0-16.7мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 10мм, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 16.7мм цас орсон байна. Салхины хурд 10-18м/секундэд хүрч, 1-22 цаг цасан шуурга үргэлжилж, найман хүний амь нас эрсэдсэн гамшигт үзэгдэл болов. 

Хиймэл дагуулын мэдээгээр арваннэгдүгээр сарын эхээр Монгол орны нийт нутгийн 57%-д цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн Эрдэнэсант суманд 36.1см цасан бүрхүүлтэй байгаа нь хамгийн их. Цасан бүрхүүл багасахгүй. Харин говийн нутгаар цасны зузаан намсаж, сууж магадгүй" талаар мэдээллээ. 

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. 

  • Арваннэгдүгээр сарын 14, 15-нд цасан шуурганы аюултай үзэгдэл болно. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хур тунадасны хэмжээ бага, салхины хурд 10-18м/секундэд хүрэх төлөв гарчээ
  • Арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
  • Арваннэгдүгээр сарын 15-нд зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна