"Дартмуур" амьтан судлалын нийгэмлэгт дэлхийн хамгийн ховор төрлийн Фреддо нэртэй есөн настай ирвэсийг хүлээн авчээ.
Энэхүү ховор төрлийн ирвэс нь зэрлэг байгальд 140 гаруй, Европын амьтны хүрээлэнгүүдэд 300 гаруй үлдсэн аж. Фреддо нэрт ирвэс зэрлэг байгальд өссөн ба ховордсон амьтдыг Сибирт нутагшуулах зорилготой үржүүлгийн хөтөлбөрийн хүрээнд "Дартмуур" амьтан судлалын нийгэмлэгт авч иржээ. Түүнчлэн ховордсон амьтдыг үржүүлэхэд тусалдаг "Амьтны болзооны сайт" нэртэй мэдээллийн системд Фреддог бүртгүүлжээ. Ингэснээр өөрийн төрлийн ирвэсийг олж, найзтай болох боломжтой гэжээ.
Эх сурвалж: BBC news