Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур ашиглалтад орлоо

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуур ашиглалтад орлоо

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ба энэ сард сүлжээнд залгах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шинээр барьсан 10МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Сэрвэн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо.
Энэхүү станц ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, Дулааны цахилгаан станцуудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх юм.