Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

Арваннэгдүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Киокушин каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болсон.

Тэмцээнд Монгол Улсаас ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг, бүлгийн дарга, цагдаагийн хошууч Т.Ариунболд, бүлгийн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл нарын гурван алба хаагч нар оролцож, Мастер ангиллын +80 кг жингийн 35-39 насны төрөлд цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг  өрсөлдөж хүрэл медаль хүртжээ.