PUBG Mobile тоглоомын 1.4 сая ам.долларын шагналын сантай  "Grand final"-д манай улсаас гурван баг оролцохоор боллоо

PUBG Mobile тоглоомын 1.4 сая ам.долларын шагналын сантай "Grand final"-д манай улсаас гурван баг оролцохоор боллоо

Манай улсын "IHC esports" баг PUBG Mobile тэмцээний "Last chance" шатанд өрсөлдөж 85 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдсэнээр дэлхийн аваргын "Grand final"-д тоглох эрхээ авлаа.

Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөн уг тэмцээний сүүлийн тоглолтод “IHC Esports” баг 23 оноо авсан нь тэднийг финалын тоглолтод шалгарах гол үзүүлэлт болсон байна.

Тус тэмцээний эхний гурван байрт Тайландын "Faze", Польшийн "PJEV", Вьетнамын "DX" зэрэг багууд багтсан байна. "IHC esports" баг эхний шатны 11 тоглолтын дараах байдлаар дэлхийн аваргын төлөө өрсөлдөх байранд ороход 11 оноо дутуу байсан. Гэхдээ эцсийн мөчид тун чадварлаг тоглолт үзүүлж 13 "kill"-ийн үзүүлэлттэй "winner winner chicken dinner"-ийг хүртсэн юм. Мөн "IHC esports" багийн тоглогч "Demo" буюу Б.Батбагана нийт 22 kill хийснээр бусад багийн тоглогчдыг тэргүүлэв. Ингэснээр 1.4 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах PUBG Mobile тоглоомын 2023 оны  ДАШТ-ий "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports" "IHC esports"  гэсэн гурван баг оролцохоор боллоо.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө