Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ

Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ

Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-24-нд эхэлсэн.

"Токио 2020" паралимп, "Ханжоу 2022" Азийн пара наадамд амжилттай оролцсон Д.Сэлэнгэ тус тэмцээнд өрсөлдөж, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэнээр Ази тив болон ДАШТ-ээс медаль хүртсэн харваач боллоо. Сонирхуулахад, Монгол Улс 2004 онд Ази тивийн АШТ-ээс “Бээжин-2008” паралимпын аварга Д.Баатаржав алтан медаль хүртсэнээс хойш тус тэмцээний медалийн индэрт гараагүй байсан аж. Түүнчлэн тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж, Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нар дасгалжуулжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө