БИДНИЙ ТУХАЙ: Монгол хүүхдүүдийн эрх зөрчигдөж, аюултай орчинд өсөж байна гэж ДЭМБ мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол хүүхдүүдийн эрх зөрчигдөж, аюултай орчинд өсөж байна гэж ДЭМБ мэдээлжээ

Манай улсад уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ажил эрхлэлт зэргээс үүдэж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар Дэлхийн Хүүхдийг Ивээх сангаас мэдээлжээ.

Тус нийтлэлд, “Монгол Улсын 3,4 сая хүн амын 30 гаруй хувь нь мал аж ахуйгаа түшиглэн уламжлалт нүүдлийн амьдралаар амьдардаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны нэг юм. Агаарын температур нэмэгдэж, ойр ойрхон зуд зэрэг байгалийн үзэгдэл буюу халуун зуныг дагаад хахир өвөл болж мал ихээр хоргоддог нь малчид гэр бүл, үр хүүхдүүдээ нүүлгэн шилжүүлэх, төв суурин бараадах явдлыг хурдасгаж байна.

Зуд арван жилд нэг удаа болдог байсан бол сүүлийн гурван жил дараалан тохиолдож байгаа бөгөөд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин их байгаа аж. Түүнчлэн Дубайд болж буй COP28 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь агаарын температурын өсөлт юм.

Монгол Улсын Өвөрхангай аймагт л гэхэд энэ онд зуд, элсэн шуурга, цасан шуурга зэрэг 78 гаруй удаа цаг агаарын онц аюултай үзэгдэл тохиолдож, газрын доройтол, цөлжилтийн улмаас бэлчээрийн хэмжээ багассан байна. Жишээ татван дудвал 37 настай н.Ургахнар Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь 13, 11, 6 настай. Тэрбээр нүүдэлчин малчдын гаралтай бөгөөд 15 настайдаа сургуулиа орхиж, мал маллаж эхэлжээ. Ингээд 24 настайдаа нутаг нэгт малчин залуутай гэрлэсэн ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж тэдний амьдрал улам л хүндэрч байна. Тэд сүүлийн зуданд 40-өөд малаа алдаж 100-гаад малтай үлдсэн ч өвс тэжээлийн өртэй зэрэг маш их өртэй. Тэд бэлчээр сайтай газар луу өмнө нь 40-50 км нүүдэг байсан бол одоо 400 хүртэл км замыг туулдаг болжээ. Ийнхүү нүүхдээ хоёр, гурван сараар хүүхдүүдээ өвөө эмээ дээр нь үлээдэг байна.

Малаа алдсан олон малчид Улаанбаатар хот руу нүүдэллэн, хотын захад гэрт амьдарч, өвлийн хүйтний эрч -40 хэмд мод, нүүрс түлж амьдардаг.

ДЭМБ-ын мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийн хэмжээнд тогтоосон стандартаас 27 дахин их байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд маш их нөлөөлж, дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн нэг болж байна. Хот руу чиглэсэн энэхүү шилжилт нь залуу үеийнхэнд шинэ сорилтуудыг бий болгож, цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ хангалтаас давж, хүүхдүүдэд илүү сайн ирээдүйг бий болгоход анхаарах хэрэгтэй байна.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь төлөөлөгч, Баян-Алтайн Лувсандорж хэлэхдээ, “Монголын хүүхдүүд утааны бохирдол, уур амьсгалын хямралд хамгийн их өртөж байна. Монгол Улс дэлхийн дунджаас хавьгүй өндөр дулааралттай тулгарсан. Уур амьсгалын хэт халалт, ган гачиг, голын үер зэрэг цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан аюул нэмэгдэж, Монголын олон тооны хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулж, ирээдүйгээ өөр газар орноос хайхад хүргэх төлөвтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Save the children