ОУХМ Д.Цогзолмаа чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болжээ

ОУХМ Д.Цогзолмаа чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болжээ

Азербайжан Улсын нийслэл Баку хотод чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа тэргүүлж, Дэлхийн аварга болсон байна. Тэрбээр, нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг тус тус ялж, аваргын алтан медаль хүртсэн юм.

Сонирхуулахад, Тэрбээр хэдхэн сарын өмнө Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.