ВИДЕО: Маргааш ихэнх нутгаар цасан шуургатай тул хол замд зорчихгүй байх, малдаа мотоциклтой явахгүй байхыг анхаарууллаа

ВИДЕО: Маргааш ихэнх нутгаар цасан шуургатай тул хол замд зорчихгүй байх, малдаа мотоциклтой явахгүй байхыг анхаарууллаа

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

ҮЗЭХ: