Манай тамирчид Токиогийн "Их дуулга"-аас мөнгө, хүрэл медаль хүртлээ

Манай тамирчид Токиогийн "Их дуулга"-аас мөнгө, хүрэл медаль хүртлээ

Японы Токио хотод болж буй жүдо бөхийн энэ оны сүүлийн "Их дуулга" тэмцээнд Монголын 21 жүдоч өрсөлдөж буй. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам хүрэл, эрэгтэйчүүдийн -66 кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Ё.Басхүү алтан медалийн төлөө Олимп, дэлхийн аварга, эзэн орны бөх Абэ Хифүмитэй барилдаж ялагдал хүлээсэн бөгөөд Тайвань, Израиль, Бразил, Францын тамирчдыг ялсан тухай Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Сонирхуулахад, Ё.Басхүү Абэ Хифүмитэй өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” Олимпын наадамд таарч барилдсан удаатай. Мөн тэрбээр Ханжөүгийн Азийн наадмаас мөнгө, өнгөрсөн оны Токиогийн "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө