Мориор хонь хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Мориор хонь хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн Цагаан суварга гэдэг газарт тус сумын харьяат малчин Б нь арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагт мориор хонь хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар 03-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:02 цагт Өлзийт багийн ”Хөндлөн” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.