Ховд, Говь-Алтай аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалджээ

Ховд, Говь-Алтай аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалджээ

Ховд, Говь-Алтай аймгийн 14 сумын цахилгаан эрчим хүч тасалдсан талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв. Тодруулбал, Ховд аймгийн Дарви, Зэрэг, Цэцэг сум болон Говь-Алтай аймгийн Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ зэрэг нийт 14 сумын цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Үүний дараа "Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж, бүх сумын эрчим хүч хэвийн ажиллагаанд шилжээд байгаа аж.