Завханы Солонготын давааны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийг эхлүүлэхгүйгээр хойшлуулах зохицуулалт хийжээ

Завханы Солонготын давааны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийг эхлүүлэхгүйгээр хойшлуулах зохицуулалт хийжээ

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвөөс авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн /2023.12.05/-ны 10:00 цагийн байдлаар нийт 40 чиглэлд 44 тээврийн хэрэгслээр 954 зорчин явж байгаа аж. Завханы Солонготын давааны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийг эхлүүлэхгүйгээр хойшлуулах зохицуулалт хийсэн байна. Мөн Улаанбаатар хот болон Увс аймгийн Улаангом сумаас гарах тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэлтийг эхлүүлэх, Ар.Эрдэнэбулган суманд хоноглосон 2 тээврийн хэрэгслийг 11 цагт хөдөлгөх зохицуулалт хийж байгаа аж.