Өгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тонн давс, 292 тонн бодис цацаад байна

Өгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тонн давс, 292 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдөр үүрээр цас орж эхэлсэн. Иймээс халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор зам цэвэрлэгээний 24 байгууллагын 65 машин техник, зам талбайн 650 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээлэв. 

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад 66 тонн давс, тусгай зориулалтын 292 тонн бодис цацаад байна.