Сурагчид цээж тоолол соробаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомын эзэд боллоо

Сурагчид цээж тоолол соробаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомын эзэд боллоо

Энэ сарын 3-нд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод болсон Цээж тоолол соробаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дундговийг төлөөлөн Дундговь Соробан Сампин-ы хоёр сурагч амжилттай оролцож, аваргын цомын эзэд болжээ.

Тэмцээний D ангилалд "Цэгц билиг" сургуулийн 6а ангийн сурагч А.Сайханбилэг аваргын Чампион цом, H ангилал буюу гүнзгий түвшинд "Цэгц билиг" сургуулийн 6Б ангийн сурагч Э.Аялгуу алтан цомын эзэн болжээ.