Онцын шаардлагагүй бол орон нутаг руу бүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Онцын шаардлагагүй бол орон нутаг руу бүү зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2023.12.05/ буюу арванхоёрдугаар сарын 5-нд Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутаг руу бүү зорчоорой.