Сүхбаатар аймгийн нийт нутгийн 92,3 хувь нь зудтай байна

Сүхбаатар аймгийн нийт нутгийн 92,3 хувь нь зудтай байна

Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар зудтай, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна гэж тус аймгийн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу зудыг үнэлэх шалгуураар Сүхбаатар аймгийн нийт нутгийн 38,5 хувь буюу Баяндэлгэр, Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар цагаан зуд, 53,8 хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ сумдын нутгаар цагаанаар зудархуу, 7,7 хувь буюу Наран сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд сумдын ЗДТГ, цаг уур, ХАА, байгаль орчны мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, хээрийн цасны өндөр, нягт, хунгарласан цасны зузаанд хэмжилт хийж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу дээрх дүгнэлтийг гаргасан байна.