СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг ЗТХЯ-аас анхааруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг ЗТХЯ-аас анхааруулжээ

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг ЗТХЯ-аас онцгойлон анхааруулж байна.

Мөн Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч хүчтэй салхилж байна.