Энэ жил 4024 бодгаль аргаль тоологджээ

Энэ жил 4024 бодгаль аргаль тоологджээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хил дамнасан аргаль хонины тооллогыг жил бүр хийдэг билээ. Энэ хүрээнд 2023 онд нийт 4024 аргаль тоологдсон талаар WWF Mongolia мэдээлэв.

Тооллогын үеэр аргаль хамгаалалд талуудаа оролцоо илт сайжирсан, байгаль цаг уурын нөхцөл таатай байгаа тул Баян-Өлгий, Увсын нутгаар аргалийн тоо толгой тогтвортой өсөж байгаа үр дүн гарчээ. Түүнчлэн зарим газарт аргаль шинээр нэмэгдэж бүртгэгдэж байгаа аж.