Х.Содномпилжээ дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медаль хүртжээ

Х.Содномпилжээ дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмаас алтан медаль хүртжээ

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа бөгөөд пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.

Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад, Э.Содномпилжээ нь 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмын энэхүү алтан медаль нь түүний хилийн чанд дахь дөрөв дэх медаль болж байна.