СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга үргэлжилж, хүйтний эрч чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга үргэлжилж, хүйтний эрч чангарна

Маргааш Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Цасан шуурга энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилнэ. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.