"PUBG Mobile"-ын дэлхийн аваргын финалд Монголын гурван баг тоглоно

"PUBG Mobile"-ын дэлхийн аваргын финалд Монголын гурван баг тоглоно

"PUBG Mobile"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна.

Тэмцээний "Grand Final" буюу шилдэг 16 баг өрсөлдөх шатанд Монголын гурван баг тоглохоор шалгараад байгаа юм. PMGC 2023-д Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "Stalwart Esports", "4Merical Vibes", "IHC Esports" баг "Last Chance" шатнаас эрхээ авсан. Харин "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм. PUBG Mobile-ын ДАШТ-ий финалын шат өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны 19:00 цагаас эхэлж гурван өдрийн турш үргэлжилнэ. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө