Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс  голын хөндийгөөр -33 градус хүйтэн хоножээ

Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -33 градус хүйтэн хоножээ

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-30 градусаар эрс хүйтэрсэн, энд хамгийн их нь Завханы Тосонцэнгэл, Цэцэн-Уулд өмнөх шөнөөс 26-30 градусаар эрс хүйтэрч Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс  голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -23...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -10...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-9 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн хоножээ.