М.Амилал, Б.Алтантуяа нар Зүүн Азийн шатрын аваргаас мөнгөн медаль хүртлээ

М.Амилал, Б.Алтантуяа нар Зүүн Азийн шатрын аваргаас мөнгөн медаль хүртлээ

Малайз Улсын Котакинабалу хотод арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөж, хоёр мөнгөн медаль хүртлээ. М.Амилал тус тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолны эзэн боллоо. Тэд тус тэмцээнд түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байв.