Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, хүйтэн жавартай байна. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус,  бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -16...-18 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.