Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасжээ

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасжээ

"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Тус барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Харин үндэсний бөхийн холбооноос дээрх үйлдлийг хянаж үзэн Улсн заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасаж шийдвэрлэжээ. Өнөөдөр/2023.12.09/ алтан цомын барилдаанд Архангай-Баян-Өлгий аймгийн багууд барилдсан бөгөөд уг барилдаанд зодоглохоор ирсэн Б.Серик заан холбооны шийдвэрийг хүндэтгэн дэвжээнээ хүндэтгэл үзүүлэн барилдсангүй.

 




Өнөөдөр туулай өдөр

8 минутын өмнө