Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Өнөөдөр төв болон говийн аймгуудын зааг нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Нутгийн зүүн  хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ.  Төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд  хэсгээр -8...-13 градус,  бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17...-19 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.