Ирэх долоо хоногт Хөвсгөл, Завханы нутаг, Туул, Тэрэлжийн хөндийгөөр 37 - 41 градус хүрч хүйтэрнэ

Ирэх долоо хоногт Хөвсгөл, Завханы нутаг, Туул, Тэрэлжийн хөндийгөөр 37 - 41 градус хүрч хүйтэрнэ

Өнөөдөр говь болон төвийн аймгуудын зааг нутгаар, маргааш буюу энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.  

Тодруулбал,  маргааш буюу энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

25 минутын өмнө