СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завханы зарим нутгаар -50 градус хүрч хүйтрэхийг ОБЕГ-аас анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завханы зарим нутгаар -50 градус хүрч хүйтрэхийг ОБЕГ-аас анхааруулж байна

Ирэх долоо хоногийн лхагва гарагт өвлийн дунд сар гарна. Энэ үеэр хойд Сибириэс хүйтэн агаарын урсгал түрэн орж ирж, нийт нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.

Тодруулбал, пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө -42 градус хүрэх төлөвтэй байгаа. Улаанбаатар хотод баасан гарагт шөнөдөө -36-38 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ