СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашиныг татан гаргаж хоёр иргэний амийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасанд суусан автомашиныг татан гаргаж хоёр иргэний амийг аварчээ

Увс аймгийн Наранбулаг сумын гуравдугаар багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Г /53 настай, эрэгтэй/-ийн “Хово” загварын ачааны автомашин нэг зорчигчтой цасанд суусан байсныг нэг цаг ажиллаж татан гаргаж автомашин эвдэрсэн тул үлдээн хоёр иргэнийг сумын төвд хүргэжээ.