СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд  хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна.