СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас Лхагва гарагаас нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас Лхагва гарагаас нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна

Ирэх 7 хоногийн Лхагва гаригт өвлийн дунд сар гарна. Мөн Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна.

  • 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх;
  • 14-ний Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.

Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө (14-15-ны) Хэнтий нурууны орчим, Сэлэнгийн Хүдэр, Зүүнхараа сумын уулархаг нутгаар -36-38 градус, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур сум, Биокомбинат, Нисэх орчмоор -36-38 градус, УБ хот орчимд -34-36 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байгааг онцгой анхаарна уу.