Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар -43 градус хүйтэн хоножээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар -43 градус хүйтэн хоножээ

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар -43,3 градус хүйтэн хоносон байна. Ажиглалтын талбай дахь цасны зузаан өглөөний 8 цагийн байдлаар ихэнх нутгаар 0-19 см цастайгаас хамгийн их Цэцэрлэгт 19 см, Жаргалантад 16 см, Цагаан-Үүрт 15 см байна.

Маргааш нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, 13, 14-нд нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсгээр цас орно. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө -37-42 градус, өдөртөө -26 -31 градус, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -33 -38 градус, өдөртөө -21 -26 градус, бусад нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.  Энэ сарын 15-нд нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.