Өндөр хүчдэлийн утас мөргөсний улмаас тогонд цохиулж үхсэн хос хунг үзмэр болгож, олон нийтэд танилцуулж эхэлжээ

Өндөр хүчдэлийн утас мөргөсний улмаас тогонд цохиулж үхсэн хос хунг үзмэр болгож, олон нийтэд танилцуулж эхэлжээ

Дархадын цэнхэр хотгорт өнгөрсөн хавар нүүдэллэн ирсэн хос хун шувуу өндөр хүчдэлийн утас мөргөж, тогонд цохиулж үхсэн байсныг байгаль хамгаалагч Т.Баттогтох болон Хөвсгөл Эрчим хүчний ажилтнууд олж, Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байна.

Улмаар тус хос хунг Байгалийн түүхийн музейн ажилтнуудад илгээн үзмэр хийлгэж,  Улаан тайгын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд байрлуулж, олон нийтэд танилцуулж эхэлжээ.