Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 градус хүрч, хүйтэрнэ

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 градус хүрч, хүйтэрнэ

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас нийт нутгийн ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Ирэх 10 хоногт буюу Арванхоёрдугаар сарын 11-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй. Хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж байгаа аж. 

Арванхоёрдугаар сарын 13, 14-нд Улаанбаатар орчмоор цас орж цасан шуурга шуурна. Нэмж хүйтэрч Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 29-34 градус, бусад хэсгээр 23-28 градус хүйтэн байх бол өдөртөө 13-18 градусын хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна. 

Хөдөө орон нутгаар ирэх 10 хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 

  • Арванхоёрдугаар сарын 11-нд Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 12-нд Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар 
  • Арванхоёрдугаар сарын 13-нд Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, Говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 
  • Арванхоёрдугаар сарын 14-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 15-нд Нутгийн зүүн хагаст 
  • Арванхоёрдугаар сарын 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна. 

Салхи шуурга: 

  • Арванхоёрдугаар сарын 11-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 12-нд ихэнх нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 13-нд нутгийн зарим газраар 
  • Арванхоёрдугаар сарын 14-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар 
  • Арванхоёрдугаар сарын 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна. 

  • Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн байна. 
  • Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 
  • Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градусын хүйтэн байна.