Шуурганы улмаас цасанд дарагдсан монгол гэрт байсан иргэдийг аюулгүй гаргажээ

Шуурганы улмаас цасанд дарагдсан монгол гэрт байсан иргэдийг аюулгүй гаргажээ

Цасан шуурганы улмаас цасанд дарагдсан монгол гэрээс алба хаагчид иргэдийг аюулгүй гаргажээ. 

Тодруулбал, Тариат суманд 2023 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр хүчтэй цасан шуурга шуурсны улмаас иргэн  Э.Баасаннямын гэрийг тойрон цас хунгарлаж цасанд дарагдсаныг Тариат сум дах Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид цасыг зөөж, аюулгүй болгож өгсөнд сумын иргэн Э.Баасанням Онцгой байдлын газарт талархал илэрхийлсэн байна.