Маргааш Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Маргааш Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Маргааш буюу арван хоёрдугаар сарын 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Иймд замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж шатахуунаа нөөцлөх, гал галлагааны аюулгүй байдлыг сахиж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газар анхаарууллаа.