Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн ирж байгаа тул өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарна

Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн ирж байгаа тул өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарна

Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас өнөөдөр /2023.12.13/-өөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байна. Тодруулбал, өнөө шөнө /2023.12.13-14/ Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Харин маргааш /2023.12.14/-аас Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна гэж мэдээллээ.