ФОТО: Монголын шувуу судлаачид БНХАУ-ын Зянши мужид урьд нь тэмдэглэгдээгүй байсан "Сахалт шагшуурга" бялзуухайг бүртгэжээ

ФОТО: Монголын шувуу судлаачид БНХАУ-ын Зянши мужид урьд нь тэмдэглэгдээгүй байсан "Сахалт шагшуурга" бялзуухайг бүртгэжээ

БНХАУ-ын Поян нуурт болсон Олон улсын шувуудын III наадамд манай Шувуу хамгаалах төвийн баг амжилттай оролцлоо.

Хоёр өдөр хагасын хугацаанд монголын баг нийт 120 зүйлийн шувуудыг бүртгэсэн ба Зянши мужид урьд нь тэмдэглэгдээгүй байсан Сахалт шагшуурга бялзуухайг (Bearded reedling) бүртгэсэн нь шинэ зүйл болж, тэмцээний хувьд чухал бүртгэл болсон байна.

Уг тэмцээнд нийт 53 баг оролцсоноос 12 баг нь Олон улсын баг, 41 баг нь БНХАУ-ын муж бүрээс ирсэн байна. Фужиан мужаас ирсэн (Winged Nature) баг нийт 157 зүйлийн шувуудыг бүртгэж энэ жилийн ялагч болжээ.

ФОТО: