Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байх тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул дулаан хувцаслаж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.