УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар "Улсаас өгч буй тусламжийн өвс, тэжээлд нэрээ хавчуулж", сайн хүний дүр эсгэж явна уу

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар "Улсаас өгч буй тусламжийн өвс, тэжээлд нэрээ хавчуулж", сайн хүний дүр эсгэж явна уу

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим аймаг, сумууд зудын эрсдэлд ороод байна. Иймд өвөлжилт хүнд болж, мал хөлөөр бичих боломжгүй "шилэн зуд" үүссэн аймаг, сумуудад Засгийн газраас хөнгөлөлтэй үнээр өвс, тэжээл хүргэж Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тухайлбал, өчигдөр /2023.12.14/ Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт очиж өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, цасны улмаас хаагдсан зам давааг нээж байна.

Харин өвс, тэжээл хүргэж буй үйл явдалд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар магадгүй нэрээ хавчуулаад явж байна.

Сонгогдсон тойрогтоо очиж, иргэдийн санал бодлыг сонсож парламентын бодлого гаргахад тусгах нь зүйн хэрэг ч, өвс тэжээл тараах оролцож сайн хүний дүрээр нэрээ хавчуулж байгаа нь хууль тогтоох засаглалын гишүүдэд хэр зохицох вэ хэмээн олон хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Учир нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачилж, батлах ёстой. Харин тэдний үндсэн үүрэгт бэлэг тарааж, өвс тэжээл улсаас өгч буй ёслолд заавал оролцоно гэж заагаагүй.