ВИДЕО: "Ижлээ хайж үймсэн 7000-8000 адуу байна. Машин, мотоциклоор ялгахад хүндрэлтэй байна" гэж малчин С.Алтанбагана ярьжээ

ВИДЕО: "Ижлээ хайж үймсэн 7000-8000 адуу байна. Машин, мотоциклоор ялгахад хүндрэлтэй байна" гэж малчин С.Алтанбагана ярьжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хүчтэй цасан шуурганы улмаас уруудан орж ирсэн олон мянган адуун сүргийг тогтоон барих, уруудсан малыг отор нүүдлийн зохион байгуулалтад оруулж, бүртгэлжүүлэх ажлыг цагдаагийн байгууллага болон Айраг сумаас байгуулагдсан онцгой комисс хийхээр болж “ОТРЫН ШТАБ"-ыг байгуулсан. 

Түүнчлэн тус газарт адуу малаа авахаар ирсэн малчдыг дулаан байр, хоол, хүнсээр хангах ажлыг хэрэгжүүлж байна. Мөн цасан шуурганд уруудсан адууг эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ажил үргэлжилж байгаа юм. Гэхдээ адуугаа ялгаж авахад хүндрэлтэй байгаа талаар ярилаа. Дорноговь аймгийн Иххэт сумын малчин С.Алтанбагана " Ижлээ ирж үймсэн 7000-8000 адуу байна. Ялгахад хүндрэлтэй байна.  Хүмүүс морь унахаа больсон. Тийм болохоор эмээл, хазаар, бугуйлаа орхиод машин, мотоциклоор ирж. Тэгэхээр машин, мотоциклоор ялгаж чадахгүй байна. Хүйтэн салхитай өдөр л адуу уруудсан. Адууныхаа хойноос гараад дөрөв хоноод эндээс олж авлаа" гэлээ. 

ВИДЕО: