Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана. Маргааш буюу энэ сарын 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.