Үлдэж хоцорсон гурван ишгээ авчрахаар яваад сураггүй болсон иргэнийг хилчид эсэн мэнд олжээ

Үлдэж хоцорсон гурван ишгээ авчрахаар яваад сураггүй болсон иргэнийг хилчид эсэн мэнд олжээ

​Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Алтай сумын иргэн А нь 2023 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчимд бог малаас үлдсэн 3 ишгээ авчрах зорилгоор явганаар яваад сураггүй болсон” гэх мэдээллийг арванхоёрдугаар сарын 16-ны 21.20 цагт хилийн салбарын хилчдэд мэдэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0264 дүгээр салбарын хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, дэд ахлагч М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Шивээт уул нэртэй газар гэрээсээ 17 км-т төөрч осголтын байдалтай байсныг 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 03.05 цагт олж илрүүлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.