Баян-Өлгий аймагт агнуурын 16 бүс нутагт 3602 бодгаль аргаль бүртгэгджээ

Баян-Өлгий аймагт агнуурын 16 бүс нутагт 3602 бодгаль аргаль бүртгэгджээ

Баян-Өлгий аймаг угалз агнуурын 16 бүс нутагтай. Үүнээс энэ оны байдлаар 7300 кв.км газар нутагт 3602 толгой аргаль хонины нөөцтэй гэсэн судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргажээ.

Энэ нь 2001 онтой харьцуулахад аргаль хонь 2552 толгойгоор өссөн үзүүлэлт юм. Нягтшилын хувьд 1000 га-д 4,9 аргаль хонь ногдож байна. Сүргийн бүтцийн 35 хувийг угалз, 36 хувийг хонь, 13 хувийг төлөг, 16 хувийг хурга тус тус эзэлж байгаа ажээ. Тооллогын үеэр аргаль хамгаалалд талуудаа оролцоо илт сайжирсан, байгаль цаг уурын нөхцөл таатай байгаа тул Баян-Өлгий, Увсын нутгаар аргалийн тоо толгой тогтвортой өсөж байгаа үр дүн гарчээ.