Өнгөрсөн шөнө Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 градус хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 градус хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 хэм хүрч хүйтэрсэн бол нийт нутгаар -25 хэмээс дээш хүйтэн хоножээ. Түүнчлэн өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Үүнтэй холбоотойгоор зам даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй. Мөн дулаан хувцаслаж, хөлдөлт, осголтоос сэргийлэн онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа.