Израиль болон Хамас гал зогсоох уриалгыг эсэргүүцсээр байна

Израиль болон Хамас гал зогсоох уриалгыг эсэргүүцсээр байна

Газын зурвас дахь Израилийн агаарын довтолгоо тасрахгүй байна гэж НҮБ-ын албаны хүн мэдэгджээ. Израил нь Газын зурваст цэргийн ажиллагаа явуулсны дараа тус бүс нутагт Хезболла болон бусад зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжиж байна.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн UNRWA агентлагийн захирал Том Уайт ВВС-ын хөтөлбөрт хэлэхдээ “Одоогийн байдлаар Газын зурвасын төвөөс Израилийн армиас нүүлгэн шилжүүлэх тушаал авсан 150,000 орчим хүн байгаа” гэжээ. Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яам Израилийн цохилтын үеэр дор хаяж 70 хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израйл руу халдлага үйлдсэний улмаас 1200 хүн, тэр дундаа энгийн иргэд амь үрэгдэж, 240 орчим хүнийг барьцаалан 132 хүн нь хоригдож байна. Газын Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамнаас Даваа гарагт мэдэгдэхдээ “Израилийн бөмбөгдөлтөд 20,674 палестин хүн амь үрэгдсэн. Амиа алдагсдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа” гэсэн байна. Одоогийн байдлаар Израиль болон Хамас аль, аль нь гал зогсоох уриалгыг эсэргүүцсээр байна.

Г.ЭНХЗУЛ